XM Broker дээр дансаа шинээр нээж холбоод 50% илүү токен цуглуулаарай!
Зөвхөн эхний 50 хэрэглэгчид
00d:00h:00m

FORTURA ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БА ЖУРАМ

Сүүлд шинэчилсэн огноо: [2025 он, 2-р сар, 13-ны өдөр]

1. Нөхцөлийг зөвшөөрөх

Fortura-гийн вебсайт, аппликейшн, хиймэл оюун ухаанд суурилсан хэрэгсэл болон бусад үйлчилгээ (цаашид "Үйлчилгээ" гэх)-г ашигласнаар та энэхүү Нөхцөл ба Журам болон холбогдох бүх бодлогуудыг, Үүнд Нууцлалын бодлого, Cookie, Эрсдэлийн тодруулга, Төлбөрийн бодлогыг дагаж мөрдөхийг зөвшөөрсөнд тооцно.

Хэрэв та эдгээр нөхцөлийг зөвшөөрөхгүй бол Үйлчилгээг ашиглахыг нэн даруй зогсооно.

Fortura нь эдгээр нөхцөлийг хүссэн үедээ шинэчлэх эрхтэй бөгөөд Үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах нь шинэчилсэн нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

2. Тодорхойлолт

  • "Fortura" гэдэгт платформ, эзэмшигчид болон ажилтнууд хамаарна.
  • "Хэрэглэгч" гэдэг нь Fortura-г ашиглаж буй хувь хүн эсвэл байгууллага.
  • "Үйлчилгээ" гэдэгт хиймэл оюун ухааны хэрэгсэл, сургалтын материал, шинжилгээний хэрэгсэл, бүтээмжийн хэрэгслүүд багтана.
  • "AI гаралт (Хиймэл оюун ухааны хариу)" гэдэг нь Fortura-гийн хиймэл оюун ухаанаар үүсгэсэн мэдээлэл.

3. Нас ба эрх зүйн шаардлага

Хэрэглэгч нь:

  • 18 нас хүрсэн эсвэл өөрийн улсын хуулиар насанд хүрсэн байх
  • Хэрэглэгч нь Fortura-ын үйлчилгээг ашиглахдаа холбогдох хууль, дүрэм, зохицуулалтыг дагаж мөрдөх үүрэгтэй.
  • Fortura нь хэрэглэгчийн үйлчилгээ ашиглах эрхийг өөрийн дүгнэлтэнд үндэслэн хязгаарлах эрхтэй.

4. Үйлчилгээний хүрээ

Fortura дараах үйлчилгээг үзүүлнэ:

  • Арилжааны мэдлэг, боловсрол
  • Шинжилгээний аргачлал
  • Судалгаа, анализын хэрэгсэл
  • AI-д суурилсан аналитик дэмжлэг

Fortura нь дараах үйлчилгээг үзүүлэхгүй:

  • Хөрөнгө оруулалтын зөвлөгөө
  • Брокер үйлчилгээ
  • Арилжаа гүйцэтгэх
  • Хөрөнгө удирдах
  • Санхүүгийн зөвлөхийн үүрэг гүйцэтгэх

5. Зохицуулалтын статусын мэдэгдэл

Fortura нь зөвхөн боловсрол, аналитикийн платформ юм.

Fortura нь дараах байдлаар бүртгэлгүй:

  • Брокер
  • Дилер
  • Хөрөнгө удирдагч
  • Хөрөнгө оруулалтын зөвлөх
  • Санхүүгийн зуучлагч

Fortura нь зохицуулалттай санхүүгийн үйлчилгээ үзүүлдэггүй болохыг хэрэглэгч хүлээн зөвшөөрнө.

6. Санхүүгийн шийдвэрийн хариуцлага

Хэрэглэгч дараахыг зөвшөөрнө:

  • Бүх санхүүгийн шийдвэрийг бие даан гаргана
  • AI гаралт(хиймэл оюун ухааны хариу) нь зөвхөн мэдээллийн зориулалттай
  • Санхүүгийн үр дагаврыг хэрэглэгч бүрэн хариуцна
  • Fortura нь санхүүгийн алдагдалд хариуцлага хүлээхгүй

7. Эрсдэлийн тодруулга

Forex, криптовалют, CFD болон дериватив арилжаа нь өндөр эрсдэлтэй бөгөөд бүх хөрөнгөө алдах эрсдэлтэй.

Өмнөх үр дүн болон гүйцэтгэл нь ирээдүйн үр дүнг батлахгүй.

8. Хиймэл оюун ухааны тодруулга

Хэрэглэгч дараахыг заалтыг ойлгож зөвшөөрнө:

  • AI технологи туршилтын шинжтэй байж болно
  • AI гаралт(хиймэл оюун ухааны хариу) алдаатай байж болно
  • AI мэдээлэл бүрэн баталгаатай биш
  • AI-г дангаар нь шийдвэр гаргах үндэс болгохгүй

9. Дансны аюулгүй байдал

Хэрэглэгч:

  • Нууц үгээ хамгаалах
  • Хүчтэй нууц үг ашиглах
  • Ашиглаж буй төхөөрөмжөө хамгаалах үүрэгтэй

Fortura нь дараах тохиолдолд хариуцлага хүлээхгүй:

  • Фишинг (fishing)
  • Хортой програм ашиглах (Malware)
  • Нууц үг алдагдах
  • Хэрэглэгчийн хайхрамжгүй байдал

10. Fortura-г зөв ашиглах дүрэм

Хэрэглэгч дараах үйлдлийг хийхгүй:

  • Хууль бус үйл ажиллагаа
  • Систем эвдэх оролдлого
  • Контент хуулбарлах
  • Fortura-г буруу сурталчлах
  • AI-г санаатайгаар буруу ашиглах

11. Оюуны өмчийн эрх

Fortura-гийн бүх контент:

  • AI-ийн өгөгдөл(prompt)
  • Сургалтын материал
  • Програм хангамж
  • Брэнд
  • Оюуны өмчөөр хамгаалагдсан.

Хэрэглэгчдэд зөвхөн хувийн хэрэглээний хязгаарлагдмал эрх олгогдоно.

12. Үйлчилгээний бэлэн байдлын мэдэгдэл

Үйлчилгээ "байгаа байдлаар" үзүүлэгдэнэ.

Fortura дараах зүйлсийг батлахгүй, амлахгүй:

  • Тасралтгүй ажиллагаа
  • Алдаагүй систем
  • Бодит цагийн мэдээллийн үнэн зөв байдал

13. Гуравдагч талын үйлчилгээ ба холбоосууд

Fortura нь бусад компани, платформуудтай холбогдох эсвэл интеграц хийх боломжтой. Үүнд:

  • Брокер үйлчилгээ
  • Биржүүд
  • Шинжилгээний хэрэгслүүд
  • Төлбөр хийх системүүд

Fortura нь эдгээр гуравдагч талын үйлчилгээний аюулгүй байдал, чанарт хариуцлага хүлээхгүй.

14. Криптовалют ба дижитал хөрөнгийн эрсдэл

Fortura нь ямар ч дижитал хөрөнгө, блокчейн төсөлд баталгаа өгөхгүй, баталгаажуулахгүй.

Хэрэглэгч дараах эрсдлийг хүлээн зөвшөөрнө:

  • Луйвар эсвэл "rug pull" (төсөл урьдчилан мэдэгдэлгүй дампуурах)
  • Биржийн ажиллагааны доголдол, дампуурал
  • Кибер аюулгүй байдлын эрсдэл
  • Монгол болон олон улсын зохицуулалтын өөрчлөлт

15. Үйлчилгээний төлбөр, Биллинг

Fortura нь дараах үйлчилгээг санал болгож болно:

  • Сабскрипшн
  • Премиум хэрэгслүүд
  • Токен ашиглан худалдан авах боломжтой бусад үйлчилгээ

Хэрэглэгч нь төлбөр, шимтгэл, татвар зэргийг токен эсвэл заасан хэлбэрээр төлөхийг зөвшөөрнө.

Сабскрипшн-тай үйлчилгээ нь автоматаар шинэчлэгдэж болно, хэрвээ шинэчлэгдэхээс өмнө цуцалсан бол.

Fortura нь үнэ, токены шаардлага, төлбөрийн нөхцөлийг зохих мэдэгдлээр шинэчлэх эрхтэй.

16. Төлбөр буцаан олголтын бодлого

  • Худалдан авалт нь буцаан олголтгүй.
  • Кредит (token)-г бэлэн мөнгөөр сольж болохгүй.

17. Мэдээллийн нууцлал ба хамгаалалт

Fortura нь хэрэглэгчдээс дараах мэдээллийг цуглуулна:

  • Хувийн мэдээлэл (нэр, имэйл, төлбөрийн мэдээлэл гэх мэт)
  • Платформ ашиглалт ба төхөөрөмжийн мэдээлэл
  • AI-тай харилцсан өгөгдөл (prompts, generated outputs гэх мэт)

Цуглуулсан мэдээллийг дараах зорилгоор ашиглана:

  • Үйлчилгээг үзүүлэх, сайжруулах
  • AI хэрэгсэл болон аналитик функцийг хөгжүүлэх
  • Төлбөр боловсруулах
  • Худалдан авалт, болон аюулгүй байдлыг хянах
  • Хууль, зохицуулалтын шаардлагыг биелүүлэх

18. Мэдээллийг хадгалах ба дамжуулах

Fortura нь хэрэглэгчдийн мэдээллийг зөвхөн үйлчилгээг үзүүлэх, үйл ажиллагаа, хууль болон зохицуулалтын шаардлагыг биелүүлэхэд шаардлагатай хугацаанд хадгална.

Хэрэглэгчийн мэдээлэл Монгол Улсаас гаднах серверт боловсруулагдах, хадгалагдах боломжтой.

Fortura-гийн үйлчилгээг ашигласнаар хэрэглэгч нь мэдээллээ хил дамнасан байдлаар дамжуулахад зөвшөөрч буйг хүлээн зөвшөөрнө.

19. Хэрэглэгчийн эрх

Хэрэглэгчид дараах боломжуудыг ашиглах эрхтэй:

  • Өөрийн хувийн мэдээлэлд хандах
  • Мэдээллээ засах эсвэл устгах
  • Мэдээллийг боловсруулах зөвшөөрлөө түтгэлзүүлэх
  • Хууль ёсны нөхцөлд мэдээллээ авах (экспортлох)

Хүсэлтээ Fortura-ийн албан ёсны хэрэглэгчийн үйлчилгээний сувгаар илгээж болно.

20. Данс түдгэлзүүлэх ба хаах

Fortura дараах тохиолдолд данс хааж болно:

  • Нөхцөл зөрчсөн тохиолдолд
  • Худалдан авалт, үйл ажиллагаанд хууль бус байдлаар, санаатайгаар хохирол учруулсан, учруулахыг завдсан тохиолдолд
  • Зохицуулалт, аюулгүй байдал, үйл ажиллагаанд эрсдэл үүсгэсэн тохиолдолд
  • Платформын систем, үйлчилгээг буруу ашигласан тохиолдолд

21. Давагдашгүй хүчин зүйлс

Fortura дараах нөхцөлд хариуцлага хүлээхгүй:

  • Байгалийн гамшиг
  • Дайн
  • Засгийн газрын хориг
  • Кибер халдлага
  • Интернэт тасалдах
  • Бирж эсвэл гуравдагч талын үйлчилгээний доголдол

22. Хариуцлагын хязгаарлалт

Fortura нь дараах хохиролд хариуцлага үүрэхгүй:

  • Арилжааны болон хөрөнгө оруулалтын алдагдал
  • Алдагдсан ашиг, тооцоолж байсан орлого
  • Шууд бус, дагалдах эсвэл үр дагавараас үүссэн хохирол
  • Мэдээллийн алдагдал, эвдрэл
  • Үйлчилгээний доголдлоос үүссэн хохирол

Fortura-ийн нийт хариуцлага нь хэрэглэгчээс сүүлийн дөрвөн (4) сарын хугацаанд төлөгдсөн төлбөрөөс хэтрэхгүй.

23. Хариуцлагаас чөлөөлөх

Хэрэглэгчид дараах нөхцөлөөс үүдэлтэй шаардлага, хохирол, алдагдалд Fortura-г хариуцлагаас чөлөөлөхийг зөвшөөрнө:

  • Fortura-гийн үйлчилгээг буруу, зохисгүй ашигласан тохиолдол
  • Хууль болон дүрэм журмыг зөрчсөн тохиолдол
  • Энэхүү нөхцөл, дүрмийг зөрчсөн тохиолдол

24. Маргаан шийдвэрлэх

Маргааныг эхлээд харилцан тохиролцоно.

Шийдэгдэхгүй бол маргаанаа Монгол улсын хуулийн дагуу Монголын үндэсний олон улсын Арбитраар шийдвэрлүүлэхдээ 3 Арбитрчийн бүрэлдэхүүнээр маргаанаа хянан шийдвэрлүүлэх бөгөөд үүнээс Fortura нэг Арбитрчаа сонгон томилох боломжтой.

Өмгөөлөгч, хуульчийн зардлыг гэм буруутай тал хариуцна.

25. Үйлчилгээ өөрчлөх эрх

Fortura нь үйлчилгээг өөрчлөх, зогсоох эрхтэй.

26. Аюулгүй байдлын мэдэгдэл

Fortura хэзээ ч:

  • Wallet private key асуухгүй
  • Ашиг амлахгүй
  • Албан ёсны бус буюу вебсайт, аппликейшн дээр байрлаагүй данс руу төлбөр шаардахгүй

27. Холбоо барих

Албан ёсны асуулт болон хүсэлт:

support@forturaglobal.com