AI trading: хиймэл оюун ухаанаар зах зээлийг шинжлэх

AI trading гэдэг нь хиймэл оюун ухааныг арилжаанд ашиглахыг хэлнэ. Гэхдээ энэ нэрийн дор хоёр тэс өөр зүйл байдаг: таны өмнөөс арилжаа хийдэг bot, мөн зах зээлийг шинжилж, шийдвэр гаргахад тань тусалдаг AI. Fortura бол хоёр дахь нь: AI зах зээлийг 25 секундэд шинжилж, орох цэг, зорилт, эрсдэлийн түвшинг тодорхой харуулна. Арилжаа хийх эсэхийг та шийднэ.

Демо дээр бүртгүүлэхгүйгээр AI шинжилгээний бүрэн жишээг үзнэ.

AI trading-ийн хоёр төрөл

  • AI trading bot: дансанд тань холбогдож, арилжааг таны өмнөөс нээж, хаадаг программ. Хэзээ орох, хэдэн lot-оор орох, хэзээ гарахыг bot-ын дүрэм шийднэ.
  • AI шинжилгээ: зах зээлийн өгөгдлийг шинжилж, олон timeframe-ийн бүтэц, ерөнхий хандлага, entry zone, invalidation түвшинг харуулна. Арилжаа хийх эсэх, эрсдэлээ хэр хэмжээнд тавихыг та өөрөө шийднэ.

AI-аас юуг хүлээж болохгүй вэ

  • Ямар ч AI ашгийг баталгаажуулахгүй. Зах зээл өмнө нь байгаагүй нөхцөлд орох үед AI ч алдана.
  • Муу стратегийг AI ашигтай болгож чадахгүй. Эрсдэлийн удирдлага, сахилга бат хэвээр таны ажил.
  • «Өдөр бүр тогтмол ашиг», «алдагдалгүй AI bot» гэсэн амлалт бол анхааруулах дохио. Арилжааны бодит үр дүн хэзээ ч тогтмол байдаггүй.

Fortura дахь хиймэл оюун ухаан арилжаачныг орлох бус, дэмжих зорилготой. Гол зорилго нь мэдлэг, ойлгомжтой байдал, бүтээмжийг нэмэгдүүлэх.

Fortura-гийн AI шинжилгээ хэрхэн ажилладаг вэ

  1. Зах зээлийн төрөл (forex, крипто, түүхий эд, хувьцааны индекс, синтетик индекс), symbol, арилжааны хэв маягаа (scalp, day trading, swing) сонгоно.
  2. Стратегидаа тохирох 2–3 timeframe сонгоно.
  3. Шинжилгээний арга (SMC / ICT, Elliott Wave, Wyckoff, Fibonacci, CRT гэх мэт) болон индикатор сонгоно.
  4. Analyze товчийг дарахад AI лаануудыг татаж, зах зээлийг шинжилнэ.
  5. Үр дүн: олон timeframe-ийн бүтэц, ерөнхий хандлага, entry zone, зорилт, invalidation түвшин.

AI-ийн гаргасан шинжилгээг өөрийн дүгнэлттэй заавал тулгаж шалгаад, шийдвэр гаргахаасаа өмнө эрсдэл–ашгийн харьцаа (RR)-г дахин нягтална уу.

AI шинжилгээнээс гадна

  • AI Mentor: арилжаа болон тэмдэглэлийнхээ хэв маягт тохирсон зөвлөгөөг хүссэн үедээ авна.
  • AI Coach: Fortura Academy-ийн хичээлийн асуултад хариулна.
  • @ForturaAI_bot: Telegram дахь Fortura channel-ын чатад арилжааны асуултад хариулна.
  • Арилжааны тэмдэглэл: MT5 арилжаа тань автоматаар орж ирж, арилжаа бүрт FOMO, revenge зэрэг дүгнэлт гарна. Энэ дүгнэлтийг AI биш, тогтсон дүрэм гаргадаг.

Fortura таны мөнгөнд хүрдэггүй

Fortura брокер биш. Таны real account-ын үндсэн нууц үгийг асуудаггүй, таны өмнөөс арилжаа хийдэггүй, хөрөнгөд тань ханддаггүй. Тэмдэглэлд зөвхөн унших эрхтэй investor password ашиглах бөгөөд түүнийг шифрлэж хадгална. Deriv-д investor password байдаггүй тул зөвхөн Deriv-Demo account-ыг үндсэн нууц үгээр нь холбоно.

Түгээмэл асуултууд

AI trading ашигтай юу?
AI зах зээлийг хурдан, системтэй шинжлэхэд тусалдаг ч ашгийг баталгаажуулахгүй. Үр дүн таны эрсдэлийн удирдлага, сахилга бат, шийдвэрээс хамаарна.
Fortura-гийн AI миний өмнөөс арилжаа хийдэг үү?
Үгүй. AI шинжилгээ түвшнүүдийг харуулна. Арилжаа хийх эсэхийг та шийдэж, өөрийн брокер дээр өөрөө хийнэ.
Ямар зах зээл дээр ашиглаж болох вэ?
Forex, крипто, түүхий эд (алт гэх мэт), хувьцааны индекс, синтетик индекс. Scalp, day trading, swing гэсэн хэв маягаас сонгоно.
Үнэгүй туршиж болох уу?
Тийм. Бүртгүүлэхгүйгээр демо дээр AI шинжилгээний эхнээс эцэс хүртэлх жишээг үзнэ. Бүртгүүлэхэд AI шинжилгээнд ашиглах урамшууллын token өгнө.
«Өдөр бүр тогтмол ашиг» амласан AI bot-д итгэж болох уу?
Үгүй. Арилжааны бодит үр дүн хэзээ ч тогтмол байдаггүй, алдагдалтай өдөр, долоо хоног заавал гардаг. Тогтмол ашиг, алдагдалгүй үр дүн амласан аливаа санал бол анхааруулах дохио.

Таамаг биш, үнэ цэнтэй шийдвэр

Эхлээд демо дээр AI шинжилгээ хэрхэн ажилладгийг үзээрэй. Бодит зах зээл дээр өөрийн шинжилгээгээ хийхийн тулд бүртгүүлнэ.

Fortura-д нийтлэгдэж буй бүх анализ, контент нь зөвхөн сургалтын зориулалттай бөгөөд ямар нэгэн хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш ба арилжаа нь өндөр эрсдэлтэй тул гаргах шийдвэрийн хариуцлагыг хэрэглэгч өөрөө бүрэн хүлээнэ.